Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр "БНХАУ-ын талаас эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх талаар асуудал яригдсан. БНХАУ болон прокурорын байгууллагатай ярилцсаны үндсэн дээр нэг зүйл дээр ойлголцолд хүрсэн. БНХАУ-ын тал Гашуунсухайтын хилийн боомт болон бусад боомтуудыг бүхэлд нь автоматжуулсан боомтын горим руу шилжүүлсэнтэй холбоотойгоор холбоотой мэдээллийг цаг тухай бүрт нь гаргаж өгөх боломжгүй. Харин прокурорын байгууллагаас Хууль зүйн яамны харьяа байгууллага болох Хил хамгаалах байгууллагыг Хятадын хил хамгаалах байгууллагатай хамтран ажиллагааны хүрээнд тодорхой мэдээллүүдийг гаргаж өгөх хүсэлт болгож өөрчилж, хүсэлт тавьж ажиллаж байгаа" гэлээ
“БНХАУ-ын талд Хил хамгаалах байгууллагаараа дамжуулан нүүрстэй холбоотой мэдээллийг гаргаж өгөх хүсэлт тавьж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.