Энхтайвны өргөн чөлөөгөөр, Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр явуулах журам батлагдаад багагүй хугацаа өнгөрөв. Тэгвэл журам хэрэгжиж эхэлсэнээс хойш дараах үр дүнгүүд гарсан ба энэ талаар ТЦА-аас танилцууллаа. Тодруулбал,
- Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 1.8 км/ц буюу 14.1 хувиар өссөн.
- Үйлчилгээнд гарсан нийтийн тээврийн хэрэгслийн тоо 12 нэгж буюу 1.2 хувиар өссөн.
- Нийтийн тээврийн хэрэгслийн рейсийн тоо 8.2 хувиар өссөн.
- Үйлчлүүлсэн иргэдийн тоо 110,736 нэгж буюу 6.3 хувиар өссөн.
- Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил бүртгэх хяналтын камераар илрүүлсэн зөрчил 7216 нэгж буюу 58.2 хувиар буурсан.
- Нийтийн тээврийн хэрэгслийг хүлээх иргэдийн хүлээлтийн хугацаа 32% хувиар буурсан.
- Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлдэг, хөдөлгөөнд саад болж зогсдог суудлын болон түгээлтийн тээврийн хэрэгслийн зөрчил буурсан.
- Иргэдээс авсан санал асуулгаар нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажил нь үр дүнтэй арга хэмжээ болж байна 35%, зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлагыг нэмэх 11%, нийтийн тээврийн хэрэгслийн богинын рэйсийг нэмэгдүүлэх санал 5%-г тус тус эзэлж байна гэх зэрэг эерэг үр дүн гарсан байна.
Харин иргэдийн зүгээс нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах асуудлыг зөв буруу гэх байр суурийг илэрхийлж байгаа ч уг журмыг хэрэгжилт нь замын хөдөлгөөний ачаалал хийгээд иргэдийн автобус хүлээх хугацаа болон автобусны эргэлтийн хурд нэмэгдэхэд тодорхой хувь нэмэр үзүүлжээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нэгдүгээр эгнээгээ чөлөөлж, зөвхөн нийтийн тээвэр зорчиход хүндрэл учруулахгүй байхыг уриалж байна.