Иргэн Г.Ган-Очирын Хаан банкны дансанд 9 их наяд төгрөг орсон талаар Хаан банкнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хаан банкны гүйцэтгэх захирал н.Мөнхтуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Өчигдөр /2022.12.12/ иргэн Г.Ган-Очирын оролцсон сошиал сувгуудаар тархсан 9 их наяд төгрөг дансанд нь байршсан мэдээллийн талаарх тайлбарыг өгөх гэж байна.
Тухайн харилцагчийн дансанд хөдөлгөөн хязгаарлах барилт гүйлгээ хийгдсэн байгаа. Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр системийн боломжит оронгоор тооцоолон хийсэн. Хасах дүнгээр дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш.
Харин дансны хөдөлгөөнийг банкны системийн боломжит дээд оронгоор хязгаарласан байгаа. Энэ нь гүйлгээ хийх боломжгүй гэсэн үг.
Хаан банкны нийт актив хөрөнгө 13,4 их наяд төгрөг байгаа. Тиймээс ийм хэмжээний гүйлгээ нэг харилцагч дээр гарах боломжгүй" гэсэн юм.