Иргэн Г.Ган-Очирын ХААН банкны дансанд 9 их наяд төгрөг орсон талаар мэдээлэл цахим орчинд тархсан. Учир нь тэрбээр сонгуулийн санал тоолох хар машины луйвартай холбоотой гэх утгатай тайлбарыг олон нийтийн сүлжээнд нийтэлсэнээс үүдэн зарим албан тушаалтнууд их хэмжээний мөнгө амласан талаар өөрөө хэлсэн юм. Тэгвэл уг асуудалд зарим иргэд ямар байр суурьтай байна вэ.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл /Шилэн Цогоо/ "9 Их наяд төгрөг 1 хүний дансанд байна гэж Итгэж чадаж байгаа хүнд яаралтай Санхүүгийн боловсрол хэрэгтэй юм. Ийм л хүмүүс Понзын схем, Койн зэрэг санхүүгийн луйварт амархан өртдөг"
Нийтлэлч Аанхаа, "Хаан банкны дансыг нь ингээд хязгааргүй "-" тэмдэгтэй дүнгээр барилт хийж дарамталсан юм болов уу гэсэн чинь "Харж бгаа биз, миний данс уруу 9 их наяд төгрөг хийж худалдаж авах гэсэн, ийм их мөнгө.." гээшсс, WTF?! Ямар гээч тоо вэ? Хаан банкны бүтэн жилийн нийт зээлийн бакц 9 их наяд хүрэхгүй байх шүү. Гайхаад цаашаа сонссон чинь "намайг чимээгүй болгох гэж 1 сая доллар өгий гэсэн, би татгалзсан, тэгсэн нэмээд 500 сая доллар өгий гэхээр нь үгүй ээ би авахгүй гэсэн.." WTF!? Эрдэнэтийн 49-г авсан мөнгө...
За даа лав тооны тал дээр ямар ч баримжаагүй залдаг нөхөр бна.
Гар утсанд нь ялтас наагаад өгөөх нь халсаар бгаад дэлбэрдэг ч гэх шиг.. гэрт нь чагнах төхөөрөмж тавихдаа цоожны нүхээр нойрсуулагч хий цацаж унтуулаад нууцаар нэвтэрч орсон ч гэх шиг. Үхсэнийх нь баримт, зүгээр л энд тэнд явахдаа нууц бичлэг хийгээд л, тааралдсан газраа зураг, скрийншоот цуглуулаад явдаг л гар шиг. Тэгээд юу нь мэдэгдэхгүй хальт нэг юм үзүүлж сонсгочихоод л араас нь өөрийнхөө тайлбарыг дураараа нэмж бурах..
Бас нэг ч мэдээ өөрийнх нь тухай гаргаагүй л гэсэн, иргэн Ган-очир гээд гүүглдээд харахад 2-3 жилийн өмнөх мэдээ зөндөө л байх юм. Угаасаа л 2-3 жилийн өмнө хэсэг бужигнуулаад мартагдсан, Цогтоо биш, өөр пэйжээр энэ LIVE-явсан бол бүгд шоолохоор л нөхөр бна. Эсрэг талын пиарчид Цогтоог нэг л хорлоод дөнгөөд бна даа, Монголын Jordan Peele болно гэж боддог бсан юмсан..
Хүмүүс зүгээр л итгэхийг хүссэн юмандаа л итгээд эмоцлоод бна тээ? Ер нь сүүлийн 30 жил ухаанаар биш эмоцоор сонгууль өгсөнөөс л өнөөгийн бүх асуудал үүдэлтэй. Эмоци хамгийн сайн зэвсэг ч хамгийн буруу шийдвэр гаргалт бдаг шүү.
За тэгээд итгэх нь итгэцгээнэ л биздээ лай яршиг"
9 их наяд төгрөг нь Хаан банкны нийт активын 85 хувь байна. 3 сая иргэндээ тараавал нэг хүнд 3 сая төгрөг оногдох их мөнгө. Бүлтэрч болно гэхдээ багцаа баримжаатай бүлтэрч баймаар байна оо. За тэгээд үүнд нь итгэх хүн олон байна гэхээр бас хэцүү ч юм даа. Жүжигчин Цогтоо дотроо бол сайхан залж байна даа гэж бодсон байх оо"
Нийтлэлч С.Содбаатар, "Мэдрэл муутай хүний үгэнд итгэхгүй ээ. Тэнэг хүнийг бүү алдаршуул аа гэж үнэн үг байдаг юм.
1. Тэгээд л дураараа улс орныг уул хадаар нь хилийг давчихдаг,
2. Хаан банкныхаа нийт активын 90 гаруй хувийг авилгалд ганц хүний дансанд авчихсан гэж ярьдаг /Нийт банкны актив 44 их наяд 2021 он/
3. Гаагийн шүүхэд хандсан гэж ярьдаг. Гаагийн шүүх нь зөвхөн улс орны маргаан л шийддэг.
3. Өөрийг цааш нь харуулахын оронд аавыг нь ч алаад, хүүхдийг нь зодоод, эхнэрийг нь дарамтлаад явж байдаг гэх мэт тийм логикгүй юм ярьж явдаг хүнд итгэж болохгүй ээ.
Ёстой төмөр замаар танк орж ирнэ гэдэгт итгэсэн хүмүүс л итгэнэ.
Эдгээр олны танил эрхмүүд болон иргэд өөрсдийн цахим хуудсандаа дээрх байр сууриудыг илэрхийлжээ.