18 настай охины толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяа дахин танхайрч, зодооны хэргээр шүүгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Б.Ариунзаяад холбогдох зөрчлийн хэргийн талаар /2022.11.03/ Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлсэн бөгөөд зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 185 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР