Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Халзан бүрэгтэйн ордын лицензтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 04-ний өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.00 цагт Соёлын өвийн Үндэсний төвд Соёлын бүтээлч сарын хүрээнд “Монголын уламжлалт анагаах ухаан” эрдэм шинжилгээний хурал болж, бэсрэг үзэсгэлэнг дэлгэнэ.

10.00 цагт: Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ойн хүрээнд "Мэргэжлийн урлаг-85" эрдэм шинжилгээний бага хурал концертын "А" танхимд болно.

11:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө.

14.00 цагт: “Ancore” төвд (ТЕДИ төвийн хажууд) “Зориг сан”, Швейцарын Хөгжлийн агентлаг 60 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулна. Утас: 9910-9723.

-ХХААХҮЯ-нд Мал эмнэлгийн ерөнхий газраас “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй асуудал, гарц, шийдэл-цахимжуулалт” хэлэлцүүлэг зохион байгуулна.

-Иргэн, хуулийн этгээдийн өмчлөл дэх галт зэвсэгийн бүртгэл, тооллого явагдаж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлнэ.

-11.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Халзан бүрэгтэйн ордын лицензтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

№1: С.Баярцогтын онцгой “БЯР“ ба Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “галын“ ДЭМЖЛЭГ
№1: С.Баярцогтын онцгой “БЯР“ ба Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “галын“ ДЭМЖЛЭГ
 
СОНГУУЛЬ 2024: Намууд нэр дэвшигчдээ тодруулснаас хойш тав хоногийн дотор СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ
СОНГУУЛЬ 2024: Намууд нэр дэвшигчдээ тодруулснаас хойш тав хоногийн дотор СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.