Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

18 настай охины толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяа дахин зодооны хэргээр шүүгдэж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнгөрөгч гуравдугаар сарын 01-ний өдөр 18 настай охины толгой дээрээс халуун кофе асгасан Б.Ариунзаяа дахин танхайрч, зодооны хэргээр шүүгдэж байгаа аж.

Түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд эл хэрэг одоог хүртэл эцэслэгдээгүй байгаа юм. Гэтэл хэрэг шийдэгдэж амжаагүй байтал ахин өөр хэрэгт холбогдсон нь энэ аж.

Тодруулбал Б.Ариунзаяа нь энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр "ZU" баарны үүдэнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр иргэн А, /эмэгтэй/-г зодож танхайрсан байна. Уг зөрчлийн хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байгаа юм.

ЧУУЛГАН: Төсвийн дагалдах хуулиудыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
ЧУУЛГАН: Төсвийн дагалдах хуулиудыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.