Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САНГИЙН ЯАМ: Ирэх жил “Оюутан цэрэг“ хөтөлбөрт 245 сая төгрөгийг зарцуулахаар тусгасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Оюутан цэргийн тоог яагаад хассан юм бэ. Уг нь хугацаат цэргийн албанаас тав дахин бага төсөвтэй төсөл хэрэгжиж байсан шүү дээ" гэв.

Сангийн яам "Оюутан цэрэг хөтөлбөр цар тахал гарсантай холбоотойгоор 2020, 2021 онуудад тоо нь буурсан. 2021 оноос буцаж сэргэж эхэлсэн. 2021 оны гүйцэтгэлтэй нь уялдуулж тоо нь буурсан. Энэ жилийн төсөвт "Оюутан цэрэг" хөтөлбөрт ирэх жил 245.8 сая төгрөг зарцуулагдахаар батлагдсан. Ирэх жил энэ дүнгээрээ хэвээрээ байгаа" гэлээ.

“Номин“-гийн Ш.Баярсайхан Нийслэлийн прокуроруудыг “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатаас авлига авсан хэмээн шалгуулахаар АТГ-т хандлаа
“Номин“-гийн Ш.Баярсайхан Нийслэлийн прокуроруудыг “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатаас авлига авсан хэмээн шалгуулахаар АТГ-т хандлаа
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.