Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр охиныг гэмтээсэн ослын талаар ТЦА-наас мэдээлэл хийлээ.
ТЦА: "Ослын үеэр явган хүний гарцаар гарч байсан 12 настай 2 явган зорчигчийг мөргөсөн. Эдгээр хүүхдүүд эмнэлгийн байгууллагын хяналт байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар осол гаргасан жолоодож байсан эмэгтэй огт жолооч биш байсан нь батлагдсан.
Мөн хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллахад согтууруулах ундаа , сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй нь батлагдсан. Гомдол мэдээллийг 5 хоногийн хугацаанд шалгах ёстой байдаг. Харин шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй учир нэмэлтээр 14 хоног сунгасан. Үүний дараагаар прокурор руу шилжүүлэхээр байгаа"гэв.