Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төсөвт реформ хийхийн тулд “өвдөлт” мэдрэх нь ЗӨВ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 22 секунд

УИХ-аар ирэх оны төсвийн төслийг тун ч ширүүхэн хэлэлцэж байна. Гэхдээ бараг 20 жил төсвийн лоозон төдий явж ирсэн олон чухал асуудлуудыг энэ удаагийн төсвийн төсөлд тодорхой хэсгийг нь тусгаж, нэг талд нь гаргажээ. Товчхондоо, улсын төсөв гэсэн “гишүүдийн хүслийн” жагсаалтыг зөв гольдролд нь оруулахаар өнгөрсөн сүүлийн хоёр оролдож буй нь энэ юм.

Сангийн сайд Б.Жавхлангийн өнгөрсөн жилээс хойш хийхээр зорьж буй төсвийн реформыг судлаачид агуулга, зорилгодоо нийцсэн гэж ерөнхийд нь дүгнэдэг.

Тиймээс ч төсвийн алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулж оруулж ирэв. 2022 оны төсвийн хувьд агуулгын хувьд сайн батлагдсан ч төрийн дунд, анхан шатныхан хэрэгжилтийг маруухан гүйцэтгэсэн гэж дүгнэж байна.

Тэгвэл ирэх оны төсвийн хувьд өнгөрсөн эхлүүлсэн эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэлээр санхүүжүүлэх шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэх, цаашлаад бусад салбаруудад уг сайн жишгийг нэвтрүүлэхийг зорьсон гэдгээрээ ихээхэн онцлогтой байлаа. Мөн хөдөөгөөс хот руу төвлөрөх “нүүдлийг” багасгаж, орон нутгийн хөгжилд анхаарах зорилгоор орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй зээлийн боломжийн нөхцөл. Төрийн албан хаагчдын орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин олгох зэрэг шийдүүдийг тусгаж өгснөөрөө онцлог байлаа.

Эдгээрээс гадна ирэх оны төсвийн хамгийн чухал агуулга нь жил бүр шилжих байдлаар төсвийн мөнгийг “саадаг” дуусдаггүй төслүүдийг нэг мөр цэгцлэх бодлого шингээсэн нь тун зөв шийдэл юм. Учир нь жил бүр төсөвт өртөгөө нэмж явсаар анх батлагдсан төсөвт өртөгөөсөө хэд дахин “данхайдаг” буруу жишгийг халж байгаа юм. Баригдахаар төсөвт тусгагдсан цагаасаа хойш арав гаруй жилийн турш үргэлжилж буй ШИЛЖИХ хэлбэрийн төсөл, хөтөлбөрүүд ч байсаар байна. Энэ нь нэг талаараа үргүй зардал болж, улсын төсөвт дарамт учруулдаг асуудлын нэг.

Эдгээрээс гадна Сангийн сайдын өргөн барьсан ирэх оны төсөвт олон нийтийн хамгийн хүлээлт дунд байгаа банкны салбарын реформыг хийхээр тусгаад байна. Энэ хүрээндээ арилжааны банкуудыг нээлттэй хувьцаа гаргаж, IPO хийх, цаашлаад гадны банкуудын салбарыг оруулж ирж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх. Ингэхдээ зөвхөн том төслүүдэд санхүүжилт олгох байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү ирэх оны төсөвт бодлогын хувьд дэвшилттэй хэд хэдэн чухал асуудлууд байна. Гишүүд жил бүр тойргын төсвөө нэмэхийн тулд Засгийн газрын оруулж ирсэн төсвийг “задалж” орхисоор өнөөдрийг хүрсэн. Энэ бодлогогүй алхамаа түр орхиж, аль болох Засгийн газрын оруулж ирсэн хувилбараар төсвөө батлах нь зүйтэй.

БАЙНГЫН ХОРОО: Хар тамхины хэрэглээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний мэдээллийг ХААЛТТАЙ сонсоно
БАЙНГЫН ХОРОО: Хар тамхины хэрэглээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний мэдээллийг ХААЛТТАЙ сонсоно
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.