“Ам.долларын ханш өссөөр байна. Сангийн сайд Б.Жавхлангийн “Гадаад валютын нөөц өссөн“ гэх мэдээлэл худлаа болж таарч байх шиг“

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 14 секунд

Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш өсөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар "Найман шарга" төвд нэг ам.доллар 3535 төгрөгтэй тэнцэж байна. Ханшийн өсөлттэй холбоотойгоор эдийн засагч Д.Ангар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Сангийн сайд Б.Жавхлан гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ гэснээс хойш ам.долларын ханш улам хурдтай өсөж эхлэв. Төгрөгийн ханш хурдтай унаж байна. Өнөөдөр 3535 төгрөгт хүрчээ. Ирэх 7 хоногоос 3540-3550 гээд явах шинжтэй. Тэгэхээр гадаад валютын нөөц өссөн гэдэг нь худлаа болж таарч байх шиг.

Гадаад валютын нөөцийг Монголбанк удирддаг. Албан тоонууд нь Монголбанканд л бий. Засгийн газарт байхгүй. Сангийн яаманд байхгүй. Тэгэхээр Сангийн сайдын зарласан 5 тэрбум гэдэг тоог Монголбанк л өгсөн байж таарна. Монголбанк худлаа тоо гаргаад байна уу. Валютын нөөц өссөн гэх хэрнээ яагаад ам.долларын ханш өсөөд байна. Нэг л ойлгомжгүй байна даа" гэжээ.

О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
 
ЦЕГ: Гарцаар гарч явахдаа автомашинд мөргүүлсэн хүүгийн бие САЙНГҮЙ байна
ЦЕГ: Гарцаар гарч явахдаа автомашинд мөргүүлсэн хүүгийн бие САЙНГҮЙ байна
Сэтгэгдэл (17)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!