Бямба гарагийн өглөө Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог цорын ганц гүүр дэлбэрч, шатсан нь Кремлийн эрх баригчдын Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-нд том цохилт болсон юм.
Харин гүүр дэлбэрсэнд Украинчууд баярлан хөөрч байна. Крымийн гүүр шатаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд түймэр мэт тархаж, Украины БХЯ-ны твиттер хуудаснаа "Украйны Крым дахь Оросын хүчирхэг байдлын хоёр алдартай бэлгэдэл болсон "Москва" болон Керчийн гүүр зэрэг удирдлагатай пуужингийн хөлөг онгоц сүйрчээ" хэмээжээ.
Харин Украины сошиал медиагийн идэвхтнүүд энэ баярыг тэмдэглэхийн тулд баяр хөөртэйгөөр мемүүдийг шахаж байна.