Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАШИНД МӨРГҮҮЛСЭН ХҮҮГИЙН ЭЭЖ: Хүү минь шоконд орж, хамт явсан хүүхдээ гэмтээчихлээ, би хэрэг хийчихлээ гэж айгаад боссон байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 40 секунд

Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр бага насны хүүхдүүдэд ээлгүй хот гэдгийг батлах хэд хэдэн бичлэг тархав. Нэг нь автобусны араас гүйж, гараа хугалсан байхад нөгөөд нь цагаан гарцаар гарч яваад автомашинд дайруулав. Үүнээс харахад хүүхдэд ямар ч ээлгүй, томчууд ямар ч хайхрамжгүй нь харагдаж байна.

Тэгвэл өнөөдөр /2022.10.07/ цацагдсан гарцаар гарч явахдаа автомашинд дайруулсан зургаадугаар ангийн хүүхдийн ээж өөрийн цахим хуудастаа дараах зүйлийг бичжээ.

Тэрбээр "За бурхан тэнгэр минь гэж үнэхээр бодогдлоо. Энэ дээр байгаа хүү бол багшдаа туслах гээд өглөө гэрээсээ гарсан миний 6-р ангийн хүү! Нэг багш манай хүүг хүргээд өгөөч гээд явуулахаар нь гарцаар гараад явж байхад мөргөсөн байна.

Гол нь надад хэн ч ийм зүйл болсон хүү чинь ингэлээ гэж хэлээгүй би гэмтэл дээр 10 цагт мэдээд очлоо.

ХҮҮ МИНЬ ШОКОНД ОРЖ хамт явсан хүүхдээ гэмтээчихлээ би хэрэг хийчихлээ гэж айгаад боссон байна.

Хэргийн газар ирсэн цагдаа, багш нар бүгд тоохгүй орхиж зөвхөн бага хүүхдийг нь авч явжээ. Хойноос нь миний хүүгийн хөл өвдсөнг мэдээд багш авч явж үзүүлээд гайгүй гэхэд надад хэлсэн.

Өглөө би группд пост уншаад 2 цагт дүүргийн замын цагдаагийн дарга Ариунтөгстэй газар дээр нь уулзахаар болсон байсан тул тэр шугамаар очихдоо цэцэрлэгийн камерыг үзэж байж мэдлээ.

Маш аймшигтай байлаа. Үр минь мөргүүлээд хурдан босож машины доор орсон хүүхдийг татсан байна.

Надад хамгийн новшийн санагдаж байгаа нь сургуулийн захирал, багш, менежерүүд манай хүүхэд гэдгийг мэдсээр байж утасдаад хэлээгүй би гэмтэл дээрээс хүүгээ очиж авахдаа юу болсон мэдэж байна.

Хажуу бөөрөөрөө нийлсэн цэцэрлэг сургууль байж дундаа нэг хаалга гаргаад 8-с өмнө багш нар бие биенийхээ хүүхдүүдийг цагаас нь өмнө авчих зүйлийг зохион байгуулж чадаагүй эрхлэгч, захирал нар юу бодож байна.

Гарц дээр гарч kinder police хийх байсан хүмүүс, нүдэн дээр нь гарцаар гарч байхад утсаа ухаж яваад хүүхэд мөргөж байгаа 15-р байрны оршин суугч та нар бүгд хариуцлагагүй ганц өөрийгөө бодсон үйлдэл гаргаж хүүхдүүдийг эрсдэлд орууллаа.

Цэцэрлэг сургууль орох тарах үеэр тэр хавийн замаар аль болох зорчихгүй байхыг боддог болмоор байна. Жилдээ ганц удаа ногдох зам зохицуулах ажлаа ээж аав, асран хамгаалагч нар хиймээр байна.

Сэрэмжлүүлэх үүднээс би энэ постыг оруулж байна. Надад хэцүү ч дараа нь хэдэн хүүхэд ийм байдлаас болж бүү гэмтээсэй гээд мэдээлэл орууллаа! Өнөөдөр гарцаар гарч байгаа хүүхдүүд хэний ч хүүхэд байж болно. Жоохон хүнлэг байцгаая! Ямар сэтгэлгүй анзааргагүй хөгийн хүмүүс их байдаг юм бэ гэж бодогдлоо" гэжээ.

Б.Баасанцогттой лифтэнд хамт байсан шүүгчдийн гомдлыг хэлэлцэх хурал хойшиллоо
Б.Баасанцогттой лифтэнд хамт байсан шүүгчдийн гомдлыг хэлэлцэх хурал хойшиллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.