Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баасанцогттой лифтэнд хамт байсан шүүгчдийн гомдлыг хэлэлцэх хурал хойшиллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг лифтэнд зүй бус үйлдэл гаргахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар хамт байсан нь нийгмийн сүлжээнд тарж, багагүй шүүмжлэлд өртөж байсан юм.

Улмаар Б.Баасанцогттой хамт байсан лифтэнд байсан, ёсзүйгүй үйлдэл гаргасан гэх шүүгчдэд хариуцлага тооцсон. Тодруулбал, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түдгэлзүүлж, шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг нь 30 хувь бууруулах шийтгэл оногдуулсан байдаг. Харин тэд уг шийдвэрийг зөвшөөрөхгүй, гомдол гаргасныг өнөөдөр /2022.10.07/Дээд шүүх хэлэлцэхээр товлоод байсан юм. Харин Дээд шүүхээс хурлыг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.

Завхан, Архангай, Увсын автозамын хөдөлгөөнийг хязгаарлалаа
Завхан, Архангай, Увсын автозамын хөдөлгөөнийг хязгаарлалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд