Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох сахилгын хэргийг хэргийн оролцогч болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон.
Шүүх хуралдаанд Д.Отгонбаатарын өмгөөлөгч Д.Батсүх Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.1.1, 115.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандсан тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд дээрх гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг тодруулахын тулд Үндсэн хуулийн цэцээс холбогдох мэдээлэл авах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулав.
Сануулахад, тус шүүгч нар нь өмгөөлөгч Б.Баасанцогттой лифтэнд ёсзүйгүй үйлдэл гаргасан шүүгч нар юм.