Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭЭД ШҮҮХ: Б.Баасанцогттой лифтэнд хамт байсан шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчийн албан тушаалаас огцруулах тогтоолыг хэвээр үлдээсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт байсан лифтэнд ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх гурван шүүгчийн гомдлыг өнөөдөр /2022.11.14/Улсын дээд шүүхээр хэлэлцлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын сахилгын хэргийг Дээд шүүхээр хэлэлцсэн юм.

Хэргийн оролцогч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлийн хүрээнд хянахад, хэргийн оролцогчид сахилгын хорооны хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүйгээс хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй, мөн хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах, З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Д.Бум-Очир: Хорвоог орхиж байгаа буурлуудтай хамт асар их хэмжээний оюун санааны соёлын өв бүдгэрч байна
Д.Бум-Очир: Хорвоог орхиж байгаа буурлуудтай хамт асар их хэмжээний оюун санааны соёлын өв бүдгэрч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.