Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хоёр настай охиныг эрэн хайж байна. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Бага нуур” гэдэг газар гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг өчигдөр 20.50 цагт аймгийн онцгой байдлын албанд иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хоёр настай эмэгтэй Н-г эрэн хайх ажиллагааг өчигдөр 21.10 цагаас эхлэн зохион байгуулж байна.