Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан залуучуудын холбоо: С.Эрдэнэ гэх хүн Ардын намтай ял наймаалцаж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд
mpa.mn

Сүхбаатарын талбай дээр Өнөөдөр /2022.09.15/ С.Эрдэнэ Ардчилсан залуучуудын холбоог 200 сая төгрөгөөр худалдах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Ардчилсан залуучуудын холбооны Хяналтын хорооны дарга ш.Төмөрбаатар:

"С.Эрдэнэ АН-ын залуучуудын холбооны тамгыг гээсэн гэж улсын бүртгэлд мэдэгдэж шинээр тамга хэвлэж аваад 200 сая төгрөгөөр зарах гэж байна. Энэхүү тамгыг огт гээгээгүй манай холбоо 4 жилийн турш хэвийн ашиглаж байна. Албан ёсны АН- залуучуудын холбоо шаардлага хүргүүлж байна. Ардчиллын үзэл санааг буруутгаж, бусармаг хэргийг таслан зогсоохыг шаардсан бичгийг Албан ёсны АН-д шаардлага хүргүүлж байна. Монголын ардчилсан болон Ардын намын үйл ажиллагаа хэзээ ч зохион байгуулалтгүй зүйл байхгүй. Ардчилсн нам маань сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй нөхцөл байдалтай байна. 21 аймагт байгаа Ардчилсан намын гишүүдийг энд цуглуулах гэж байна.

С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 3 нэр дэвшигчээс 4-т орж, УИХ-ын нөхөн сонгуульд улайран нэр дэвшиж АН-ыг үнэмлэхүй ялагдуулсан үйлдэл нь Ардын намтай ял наймаалцдаг гэсэн ойлголт үүсгэж байна. Мөн С.Эрдэнэ гэх хүнд эрүүгийн хэдэн гэмт хэрэг байдаг, хэд нь шийдэгдсэн, гэх мэт асуудлыг АТГ болон Улсын прокурорт хүргүүлж байгаа.

Яг одоо бид хуучин АН-ын байр руу очиж шаардлага тавьж хариу нэхнэ" хэмээлээ.

АН: Ард түмэнд сөрөг хүчин хэрэгтэй байна
АН: Ард түмэнд сөрөг хүчин хэрэгтэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.