Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Ард түмэнд сөрөг хүчин хэрэгтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

АН-аас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр АН-ын хууль, эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичиг О.Баасанхүү "МАН эрх барьж байгаа үед ойролцоогоор 20 их наяд төгрөгийн үнэ бүхий нүүрс зарсан байна. Гэтэл үүнийг яаж тогтоосон бэ гэвэл, МУ-ын хилийн шалган нэвтрүүлэх дээр бүртгэгдсэн тоо юм. Гэтэл Хятадын шалган нэвтрүүлэх тоон дээр 40 их наяд төгрөгийн нүүрс зарагдсан байна.

Өөрөөр хэлбэл дундаас нь 20 их наяд төгрөг дутаж байна. Хэрэв энэ мөнгө Монголд байсан бол маш олон асуудлаа шийдэх бүрэн боломж байсан. Гэтэл өнөөдөр хулгай, зэлгий нүүрлэчихсэн. Хүмүүс харахаар ажил хийж байгаа мэт харагдаж байгаа.

Тийм учир ард түмэнд сөрөг хүчин хэрэгтэй байна. Харамсалтай нь сөрөг хүчин хууль шүүхийн асуудлаа хэлэлцэгдсээр байхад зориудаар дотор нь хагалж буталсан үйлдлүүдийг удаа дараа гаргаад байна" гэх мэдээллийг өглөө.

Украины Ерөнхийлөгч Зеленский автомашины осолд оржээ
Украины Ерөнхийлөгч Зеленский автомашины осолд оржээ
 
Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.