Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар шинэ сайд нар мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зарим яамдгүй сайд нарын ажиллах бүтэц бүрэлдэхүүний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Яамд хоорондын бодлогыг нэгтгэж, Засгийн газрын үйл ажиллагааг хурдтай, бодлого шийдвэр нь ажил хэрэг болох нөхцөл бүрдүүлнэ гэж үзсэний үндсэн дээр сайдын тоог нэмсэн. Түүнээс биш яам нэмээгүй. Яамгүй сайдуудын ажлын алба маш цөөн хүнтэй байна. Тухайлбал, Спортын, олимпизм хариуцсан сайдын хувьд ажлын албандаа гурав орчим хүнтэйгээр үйл ажиллагааг явуулах боломжтой гэсэн урьдчилсан судалгаа хийгдэж байна. Замын түгжрэлтэй холбоотой асуудал дээр арай өргөн бүрэлдэхүүнтэй ажиллах болж байгаа юм" гэв.
“Яамгүй сайдуудын ажлын алба маш цөөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллана“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.