Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс “Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалтад хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, үндэслэлгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарладаг” гэх асуудлыг хөндөж гомдол ирүүлжээ.
Үүний дагуу ШӨХТГ-аас Монголбанкинд хандаж уг асуудлыг хэлэлцжээ. Улмаар Төвбанкны "Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалт"-д үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээ авч байгаа аж.