Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

14 эцэг, эхээс хахууль авсан гэх 129-р цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй холбоотой хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 50 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Түүнчлэн нийт 722 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 707 хэрэг шалгагдаж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга “А”, автотээврийн хяналтын улсын байцаагч “О”, мэргэжилтэн “М” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 5 хуулийн этгээдүүдэд олон улсын ачаа тэврийн С зөвшөөрөл олгуулах зорилгоор тус компаниудын жолооч нарын тоог нэмэгдүүлж бүртгэн давуу байдал бий болгосон, мөн бусдаас хахууль авсан гэх,
  • “С” нь нийтийн албан тушаалтан буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт 3 удаагийн үйлдлээр хохирол учруулсан гэх;
  • “Г” нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан өр авлага барагдуулах, даатгуулагчдын мэдээллийн санг бүрдүүлэх ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан гэх;
  • “Б” нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 14 эцэг, эхээс Хаан банк дахь өөрийн хувийн дансаар дамжуулан хахууль авсан гэх; Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Л.Энх-Амгалан: Их дээд сургуулийн багш болох хүмүүс заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой
Л.Энх-Амгалан: Их дээд сургуулийн багш болох хүмүүс заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.