Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.08.25/ хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой компаниуд валютын нөөцөө Монголбанканд зарах ёстой. Зах дээр биш. Гэтэл Тавантолгой дандаа оффтейкээр явж байгаа. Оффтейкын гэрээний үр ашиг ямар байгаа юм . Таван сараас хойш валют орж ирэхгүй байна. Дандаа оффтейкээр нүүрсээ зөөж байна. Хил гаалийн нөхцөл байдал Засгийн газрын үйл ажиллагаагаар сайжирсан боловч 2019 оны түвшинд бэлэн валют орж ирэхгүй байна. Оффтейкээр авсан мөнгөө л зөөж байна энэ бүх бодлогыг нэгтгэж зохицуулалтаа сайжруулахгүй бол тайвширч суух цаг биш." гэдгийг хэлсэн.
Харин энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр "Ямар ч мэдээлэлгүй байх шиг байна. Он гарснаас хойш 420 сая ам.долларыг зөвхөн Монголбанкинд тушаасан байна. Эрдэнэс Тавантолгойн бүх гэрээ оффтейк биш шүү. Төмөр замтай холбоотой болон НБҮйлдвэр барих гэсэн 4 гэрээ оффтейк хэлбэрээр явж байгаа." гэв.