Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“443 мянга автомашин хөдөлгөөнд орж, тэг зогсолт хийх учир тэгш, сондгойгоор хязгаарлалт хийхээс өөр аргагүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Автозамын түгжрэлтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НЗДТГ, ЗХУГ-аас мэдээлэл хийлээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр " Манай хотын хэмжээнд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо замын даацын харьцаа хүнд нөхцөл байдал руу улам бүр явж байна. Жил бүр импортоор ирж буй тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа гэтэл ашиглалтаас хасагдаж буй тээврийн хэрэгслийн тоо бага байдаг. Улаанбаатар хотын зам дээр зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 400 мянга давсан. Энэ тохиолдолд хөдөлгөөний эрчийн хурд оргил үедээ 8.7 км цагийн хурдтай болж ачаалал ихэсдэг.

Үүнтэй холбоотойгоор 8 хоногийн хугацаанд 4, 4-өөр нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байна. Өнгөрсөн жилийн мөн үед тэгш, сондгойгоор зорчуулах санал гаргаж байсан хэдий ч зөвхөн амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор зорчих арга хэмжээ авсан. Тухайн үед 418 825 машин зам дээр зорчсон. Энэ жилийн байдлаар 443 мянга давахаар байна. Энэ нь тэг зогсолт руу орох учир тодорхой хугацаанд хязгаарлахаас өөр боломжгүй байна.

Тодруулбал, энэ сарын 27, 29, 31, ирэх сарын 2-ны өдрүүдэд сондгой, энэ сарын 28, 30, ирэх сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно." гэлээ.

“Бүлгийн даргыг шинээр сонгох үйл явц хуулийн дагуу л өрнөсөн“
“Бүлгийн даргыг шинээр сонгох үйл явц хуулийн дагуу л өрнөсөн“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.