УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.08.25/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын тухай хуульд бүлгийн даргын асуудалд орсон нэмэлт өөрчлөлт нь нэг л заалттай. Бүлгийн даргыг сонгохдоо нийт гишүүдийн олонхоор сонгоно. Хоёр олонхийн тухай ярьж болно. Нэгдүгээрт, хуралд оролцсон гишүүдийн олонх. АН-ын бүлэг албан ёсны саналын эрхтэй 11 гишүүнтэй. 6-аас дээш гишүүн санал нэгдэх ёстой гэсэн үг. Нийт гишүүдийн олонхоор гэж мушгин тайлбарлаж байна лээ. Хуулийн хэллэг нь ч ийм байхад гуйвуулж тайлбарлах боломжгүй.
Хүн бүр ялгаатай байр суурьтай. 100 хувь зүйл гэж байхгүй. Энэ утгаараа Д.Ганбат гишүүний хувьд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа байх. Нийт гишүүдийн олонх гэдэг заалтаар шийдвэрлэгдээд хуулийн дагуу процесс өрнөсөн" гэлээ.