Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камер суурилуулж, нэгдсэн системд холбож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулан ажиллаж байна гэж мэдэгдлээ. Тодруулбал, Ухаалаг камерын системээр Улаанбаатар хотын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийг бүрэн сүлжээнд холбосон байна. Үүний үр дүнд өмнө нь цагдаагийн алба хаагч уулзвар зохицуулахад хоногт 16 цаг ажилладаг байсан бол ухаалаг камерын систем нэвтэрснээр 10 цаг ажиллаж, ачааллыг тэнцвэржүүлсэн гэжээ.

Мөн нийт 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ. Түүнчлэн алба хаагчийн уулзварын голд ажиллах цаг 38 хувиар багассан. Тухайн хэмнэсэн цаг хугацааг хяналт, шалгалт хийж, зөрчил арилгуулахад зарцуулж байна гэсэн байна.

ЗХУТ-өөс "Ухаалаг хяналтын камераар замын хөдөлгөөнд 24/7 цагаар хяналт тавих боломж бүрдэж, авто замын гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг хугацаа алдалгүй илрүүлж, засварлаж байна. Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө гэмтэл саатлыг засварлахад зарцуулах дундаж хугацаа 7-14 хоног байсан бол ухаалаг камерын систем нэвтрүүлсний дараа гэмтэл саатлыг цаг тухайд нь илрүүлж, 0-3 хоногт засварладаг боллоо. Энэ нь олон хоногийн хугацаа хэмнэж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас гадна алба хаагч, ажилчдын ажиллах цаг, ачааллыг хуваалцаж байгаа юм.

Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон явган хүний хөдөлгөөнд саад учруулж байршуулсан тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс чөлөөлж ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 онд 27,879 тээврийн хэрэгсэл, 1217 цахилгаан дугуй, скүтерийг зорчих хэсгээс чөлөөлсөн" гэлээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУ-ын Парламентын холбооны Парламентчидын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУ-ын Парламентын холбооны Парламентчидын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ
 
М.Бадамсүрэн: УИХ шийдээд ХХААХҮЯ-ыг нүүлгэсэн учраас одоо УИХ дэмжвэл буцаагаад хот руу нүүлгэнэ
М.Бадамсүрэн: УИХ шийдээд ХХААХҮЯ-ыг нүүлгэсэн учраас одоо УИХ дэмжвэл буцаагаад хот руу нүүлгэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!