2022 оны наймдугаар сарын шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурсантай холбоотойгоор Дизель түлш болон Аи-95 үнэ буурна гэх мэдээллийг салбар яамнаас өгсөн. Иймд уг асуудлыг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалаас тодрууллаа.
- Дизель түлш болон Аи-95 үнэ буурна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
- Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ энэ сард буусан. Үүнтэй холбоотойгоор Дизель түлш болон Аи-95 түлшний үнэ буурч орж ирсэн. Энэ нь ойролцоогоор литр тутамдаа 300 төгрөгөөр буурч байгаа юм. Ерөнхийдөө энэ амралтын өдрүүдэд буурсан.
Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ хэр хэлбэлзэж байгаагаас шалтгаалан Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнүүдийн үнэ буурдаг. Намрын ургац хураалт гэх мэт эд бүтээн байгуулалт өрнөдөг энэ үед түлшний үнэ буурч байгаа нь сайшаалтай.
ХХААХҮЯ-наас ургац хураалтад 10 мянган тонн орчим дизель түлш ашиглана гэсэн тооцоолол гаргасан. Энэ 10 мянган тонн дизель түлшний үнийг хаврын улирлын тариалалт хийж байх үеийн үнээс өөрчлөхгүйгээр тогтворжуулах арга хэмжээг Засгийн газраас авсан. Үүнд шаардагдах хөрөнгийг Засгийн газраас гаргаж байгаа.
- АИ-92 автобензиний үнэ буурах уу?
Өргөн хэрэглээний АИ-92 автобензиний хувьд ОХУ-тай хэлэлцээр хийж, энэ он дуустал үнэ нэмэхгүй байхаар тохирсон. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсан ч бидний авч буй АИ-92 автобензиний үнэ түүнээс ч хямд байна.
- Цаашид газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр хэрхэх төлөвтэй байна вэ?
Энэ жилийн хувьд дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурах төлөвтэй байгаа" гэв.