Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Б.Нэргүй, дэд даргаар Д.Энхтуяаг сонгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны VI дээд чуулган өнөөдөр /2022.08.21/ болж байна. Чуулганд Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 350 гаруй эмэгтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.

Чуулганаар 2022.03.31 өдөр Улсын Дээд Шүүх Ардчилсан намын "Үндсэн дүрэм"-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж холбооныхоо шинэ Тэргүүнээр Банзаарай овогтой Нэргүй, дэд даргаар Доржзовд овогтой Энхтуяа, Нарийн бичгийн даргаар Батболдын Хонгорзул нарыг олонхын саналаар сонгож, Бодлогын асуудал хариуцсан 11 тэргүүлэгч, мөн хяналтын зөвлөлийн 5 гишүүдийг сонгож батламжилсан байна.

Тэргүүлэгч гишүүд:

1. Баасанжав овогтой Отгонжаргал

2. Цагаан овогтой Оюундарь

3. Пүрэв овогтой Батчимэг

4. Ишбадам овогтой Нарантуяа

5. Доржзовд овогтой Энхтуяа

6. Цэрэндулам овогтой Алтанцэцэг

7. Дэрэм овогтой Эрдэнэсувд

8. Лувсанжанцан овогтой Нармандах

9. Балдандорж овогтой Пунсалмаа

10. Сэд-Аюушжав овогтой Батзаяа

11. Цэцэг-Өлзий овогтой Золжаргал

Э.Цэндбаатар: Шинэчагтагаа чамайг би басаагүй, зүгээр л чадахгүйг чинь мэдэж байна
Э.Цэндбаатар: Шинэчагтагаа чамайг би басаагүй, зүгээр л чадахгүйг чинь мэдэж байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц