Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цэндбаатар: Шинэчагтагаа чамайг би басаагүй, зүгээр л чадахгүйг чинь мэдэж байна

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар өн­­дөр бооцоот халз тулаан хийхээр болоод буй. Тодруулбал, 600 сая төгрөгийн бооцоотой тулалдаан зарласан. Тэгвэл уг тулааны тов гарч, ирэх есдүгээр сарын 9-ний 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм.

Энэ тухай Э.Шинэчагтага "Тулааны тов албан ёсоор гарлаа. Чамд хүн басах ямар байдгийг энэ өдөр мэдрүүлэх нь миний тэр өдөр хүртлэх зорилго. Харин чи хэлсэндээ ард түмний нүдэн дээр намайг зодох гэж хичээдэг юм шүү амжилт хүсье даа ЧАМД" хэмээсэн юм.

Харин гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Шинэчагтагаа чамайг би басаагүй. Зүгээр л чадахгүйг чинь мэдэж байна. Олон юм ярилгүй, тулаан дээр уулзья. Чамайг зодъё гэсэн болохоос хэрүүл хиймээргүй байна" хэмээжээ.

Ээлжит бус чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ
Ээлжит бус чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.