Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Сугар: Зам засварын ажлыг наймдугаар сард эхлүүлээд байгаа юм биш. Тав, зургаадугаар сараас эхэлдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 8 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс улирлын нөхцөл байдлаас шалтгаалж, ихэвчлэн зуны гурван сард бүтээн байгуулалт, шинэчлэлт, засварын үйл ажиллагааг явуулдаг. Энэ жил ч ялгаагүй зам засвар, шугам сүлжээний засварын ажил ид явагдаж байна. Гэвч энэхүү ажлыг наймдугаар сар гарсны дараа эрчимтэй хийж эхэлдэг нь иргэдийг бухимдлыг хүргээд буй.

Наймдугаар сард нийслэлийн хөл , хөдөлгөөн жирийн үеэсээ 2 дахин ихэсдэг. Яг энэ их ачааллын үеэр энд тэндгүй зам хааж, түгжрэл дээр түгжрэл үүсгэж байна хэмээн иргэд бухимдаж байна. Тиймээс уг асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.

"Өнөөдрийн байдлаар нийслэлд зам хааж, авто зам зассан байршил байхгүй"

-Нийслэлийн зам засварын ажил ямар шат дараалалтай явагддаг вэ. Зам засварын ажлыг наймдугаар сард эрчимтэй хийж зам хаадаг нөхцөл байдал иргэдийг их бухимдуулж байна?

-Энэ жилийн зам засварын ажил их эрт эхэлсэн. Тав болон зургаадугаар сард зарим нэг засварын ажил эхэлсэн. Энэ зун нийт 14 байршилд засварын ажил хийж эхлэх төлөвлөгөөтэй байсан боловч бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой нэг засварын ажил цуцлагдсан. Тиймээс 13 зам засварын ажил хийх ёстой байснаас 11 байршилд бүрэн хучилтын ажлыг хийж дууссан. Өөрөөр хэлвэл, тус 11 байршилд тээврийн хэрэгсэл явахад ямар ч асуудалгүй болсон гэсэн үг. Үлдсэн 2 замын ажлын тендер нь зарлагдаагүй байгаа учир хэзээ хийх нь тодорхойгүй байна. Одоогоор засвар, шинэчлэл хийж буй замын ажил байхгүй байна. Тиймээс зөвхөн наймдугаар сард засварын ажил хийлээ гэх шүүмжлэл зохимжгүй юм. Харин явган хүний замын шинэчлэл, тэмдэглэгээний ажлууд үргэлжилж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхэлхээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй байна. Мөн яармагт нүхэн гарц хийх ажлын хүрээнд ажлыг түргэн шуурхай хийж товлосон цагаасаа эрт дуусгасан.

-Мөн иргэдийн зүгээс жил бүр ямар ч эвдрэл гэмтэлгүй боржуурыг засаж, шинэчилдэг гэх шүүмжлэл бий. Яагаад ямар ч эвдрэл гэмтэлгүй байгаа боржуурыг засах шаардлагатай байдаг вэ?

-Ямар байршил, ямар замын боржуурыг шинэчлээд байгаагаас шалтгаална байх. Модны 2-т байрлалтай явган хүний замын боржуурыг засаж байна гэх зураг цахим орчинд явж байсан Тухайн замын хувьд боржуур солиогүй. Чулуун боржуур нь арзайгаад энхэл, донхол болсон учраас хөрсийг нь тэгшлээд буцаагаад хийнэ. Түүнээс биш ямар ч асуудалгүй зүйлийг солих, шинэчлэх ажил байхгүй" гэв.

Энэ жилийн хувьд нийслэлд нийт 13 байршилд зам засварын ажил хийх төлөвлөгөөтэй байгаагаас 11 зам засварт хатуу хучилт хийж дууссан бөгөөд нийслэл тодорхой газруудад дулааны шугам сүлжээний ажил үргэлжилж байгаа гэдгийг Дулааны шугам сүлжээ ТӨХК-с мэдэгдлээ. Тус байгууллагын зүгээс нийт энэ зуны хамгийн сүүлийн зогсолтын ажил болох 220 мянгат, Хүхдийн 100 чиглэлд дулааны шугам сүлжээний шалгалт, шинэчлэлт наймдугаар сарын 13-ны өдөр хийж дууссан байна.

Согтуурсан үедээ найз залуугийнхаа аминд хүрчээ
Согтуурсан үедээ найз залуугийнхаа аминд хүрчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.