Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын тогорууны сан Хурх-Хүйтний хөндийн байгалийн нөөц газрыг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Олон улсын тогорууны International Crane Foundation сан Хурх-Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг Wildlife Science and Conservation Center of Mongolia гэрээгээр гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Хурх-Хүйтэний хөндий бол дэлхийн хэмжээнд ховордож буй цэн тогоруу, цагаан тогоруу, хар тогоруу, хошуу галуу, хонин тоодог зэрэг шувуудын түшиц нутаг юм.

Олон улсын ач холбогдлыг нь үнэлэн 2004 онд "Рамсарын конвенци"-д, 2009 онд Шувуудад чухал газарт, 2011 онд Зүүн Ази-Австралазийн шувууны нүүдлийн замд бүртгэсэн байдаг. Дээрх ажил хэрэгжсэнээр Тусгай хамгаалалттай газрын судалгаа, санхүүжилт, менежментийг шинэлэг аргаар явуулах ажил нэг шат урагшлах юм.

Үерийн усанд 80 гаруй бог мал хорогджээ
Үерийн усанд 80 гаруй бог мал хорогджээ
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.