Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн усанд 80 гаруй бог мал хорогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд
UBN.MN

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Хар үзүүр гэдэг газар өнгөрсөн Даваа гарагт 17-18 цагийн хооронд аадар бороо орсны улмаас малчин иргэний 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогдсон байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг өнөөдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулах юм байна.

Цаг уур орчны байгууллагын ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Иймд иргэд малчид та бүхэн гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн болж байна
Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн болж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.