Гана улсад Эбола өвчнийг үүсгэгч вирусийн нэг төрөл, гоц халдварт өвчин болох үхлийн аюултай Марбург вирусийн эхний хоёр тохиолдол бүртгэгджээ. Тус хоёр өвчтөн Өмнөд Ашанти мужийн эмнэлэгт нас барсан байна. Тэдний шинжилгээний дээж энэ сарын эхээр эерэг гарсан бөгөөд Сенегал дахь лабораториор баталгаажуулжээ. Тус улсын эрүүл мэндийн албаныхан одоогоор 98 хүн ойрын хавьтал гэж хорио цээрийн дэглэмд байгаа гэж мэдэгдэв.
Марбургийг эмчлэх эмчилгээ хараахан гараагүй байгаа ч эмч нар их хэмжээний ус ууж, тодорхой шинж тэмдгийг эмчлэх нь өвчтөний амьд үлдэх боломжийг сайжруулдаг гэж үзэж байгаа аж.
Энэ вирус нь жимсний сарьсан багваахайнаас хүнд халдварладаг аж. Хүний биед шингэнээр дамжин тархдаг байна.
Халдвар авсан хүний толгой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, цусаар бөөлжих, цус алдах зэрэг шинж тэмдэг бүхий ихэвчлэн үхэлд хүргэдэг өвчин юм. Иргэдийг агуйд ойртохгүй байх, махан бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө сайтар чанаж идэхийг албаныхан анхааруулж байна.
Марбургийн анхны дэгдэлт 1967 онд Германд гарч, долоон хүн нас баржээ. Энэ вирус нь 2005 онд Анголд 200 гаруй хүний аминд хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хамгийн их үхэл дагуулсан эдгэрэшгүй өвчин болсон юм.
Эх сурвалж:BBC