Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль“-д хориг тавих хүсэлт өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Энэ сарын хоёрны өдөр болсон Ардчилсан намын 14 дүгээр Их хурлаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж албан бичиг өгч байна. Учир нь МУ-ын Ерөнхийлөгч ямар ч хуульд хориг тавих онцгой эрхтэй. Тиймээс энэхүү онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлээд хуйвалдааны аргаар баталсан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих хүсэлт өгч байна.

МАН АН-ын бүлгийн даргын асуудалд оролцох гэж хууль баталтал Д.Тогтохсүрэн даргад зориулсан хууль баталчихсан. АН-ын бүлэг анх УИХ-д сонгогдохдоо 11 гишүүнтэй байсан. Эндээс гурван гишүүн дүрмийн дагуу хариуцлага хүлээсэн. Ингээд УИХ дахь АН-ын бүлэг 8 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. УИХ-ын хуйвалдааны хууль хэлэлцэгдэж эхэлснээр Н.Ганбат гишүүн намын бүлгээс гарах шийдвэр гаргаж улмаар бүлэг тарсан. УИХ-д МАН ганцаараа бүлэгтэй болсон нь энэ хууль Д.Тогтохсүрэн гишүүнд ухсан нүх болоод үлдэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатарт мөн албан бичиг өгч байна.

С.В.Лавров: Хоёр орны худалдааны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллана
С.В.Лавров: Хоёр орны худалдааны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллана
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.