Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ-ийн дутуу төрсөн нярайд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-ийн жижүүрийн эмч, эмнэлгийн ажилчид дутуу нярайд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ.

Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 1-ний шөнө тус төвийн Хүлээн Авах Яаралтай Тусламжийн Тасаг(ХАЯТТ)-аар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төрж, эндэх эрсдэл үүсжээ. Энэ үед ахлах жижүүр Ц.Цэнд-Очир, Д.Оюунхишиг, ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа, ХАЯТТ-ийн их эмч Т.Отгонболд болон асрагч, сувилагч нарын баг цаг алдалгүй сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлж 26 долоо хоногтой дутуу нярайн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж эхийн хамт 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ГССҮТ

Э.Бат-Үүл: Лавровын шахалтыг үл тоо, нутагт нь буцааж ХӨӨЖ ЯВУУЛ
Э.Бат-Үүл: Лавровын шахалтыг үл тоо, нутагт нь буцааж ХӨӨЖ ЯВУУЛ
 
Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.