Зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алдаж, 4 хүн гэмтжээ. Тодруулбал, Энэ сарын 4-ний өдрийн 08 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гурав багийн нутаг дэвсгэр Бэлчирийн энгэр гэх газарт 34 настай эмэгтэй Г гэгч нь Toyota Prius 20 маркийн автомашин жолоодож яваад онхолдсон байна. Ослын улмаас зорчигч Ч /59 настай, эмэгтэй/ нас барж, Ч /9 настай, эрэгтэй/, Ц /7 настай, эмэгтэй/, Ц /4 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байна.
Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг замын нөхцөлд тохируулж хөдөлгөөнд оролцоно уу гэж ТЦА-наас анхаарууллаа.