Энэ оны долдугаар сарын 04-ний өдрийн 23:16 цагт “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрэмдүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалган эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан аж. Ингэхдээ 32 настай, эрэгтэй “Ч” гэгчийн цүнхтэй хувцас, Samsung маркийн гар утсыг 35 настай, эрэгтэй “У” гэгч согтуурсан үедээ дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхнийг гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.