Өнөөдрийн байдлаар Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоног, АИ-95 шатахуун 13 хоног, Дизель түлшний 18 хоног, Онгоцны түлшний 10 хоногийн нөөцтэй байна. Энэ сарын 1-5-ны хооронд Монгол Улсад 162 вагон - 9720 тонн АИ-92 шатахуун орж иржээ. Шуурхай штабын шийдвэрээр Улаанбаатар хотод зохицуулалт хийж эхэлснээр нэг өдөрт шатахуун авсан машины тоо 38.000-аас 115.000 болж хүртээмж 2.5 дахин нэмэгдсэн талаар Засгийн газраас мэдээллээ.