Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Сармагчны цэцэг өвчний нөхцөл байдлын үнэлгээг хоёр удаа хийсэн

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 13 секунд

“SARS-CoV4-2 БХ-ПГУ шинжилгээний чанарын гадаад хяналт үнэлгээний дүн, вирусийн хувилбарын тандалт” сэдэвт семинар өнөөдөр болж байна. Энэ үеэр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Билэгтсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улс коронавирусийн халдварын нөхцөл байдлыг нийт 27 удаа үнэлсэн байна. Энэ үнэлгээний дагуу шинэ сэргэж байгаа халдваруудыг үнэлж байгаа. Дэлхийн зарим улс оронд сармагчны цэцэг өвчин вирусийн халдвар дэгдэж байна. Бид тус өвчний нөхцөл байдлыг хоёр удаа үнэлсэн.

Манай улс Ковид-19 халдварын давлагаа болгоноос өрсөж, вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Засгийн газар дөрвөн төрлийн эх үүсвэрээс дөрвөн төрлийн вакциныг татаж авсан. Нийт 8.3 сая хүн тун вакцины татан авалтыг хийсэн байдаг юм байна. Бидэнд одоо хоёр төрлийн вакцины нөөц байгаа. Эхний ээлжид хүүхдийн вакцины 300,000 тун ирсэн" гэв.

Зам тээврийн ослын улмаас сүүлийн долоо хоногт зургаан хүн нас баржээ
Зам тээврийн ослын улмаас сүүлийн долоо хоногт зургаан хүн нас баржээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.