Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан” онгоцны буудлын чиглэлд автобус үйлчилгээнд явж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх автобус өнөөдрөөс явж эхэллээ.

Тодруулбал, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-“Драгон” авто вокзал-5 шар”, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн хоёр чиглэлд үйлчлэх юм.

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгээс 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлнө. Зорчигч нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцон үйлчлүүлэх боломжтой.

Цагийн хуваарь:

Баруун 4 зам- 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20

“Чингис хаан” ОУНОБ- 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00

“Драгон” авто вокзал: 06:20, 12:20, 18:20 цаг

Үнийн хувьд том хүн- 20.000

Хүүхэд – 7.000 төгрөгөөр үйлчлүүлэх юм.

“Улаанбаатарын Их дуулга”: Өнөөдөр Монголын 20 жүдоч барилдана
“Улаанбаатарын Их дуулга”: Өнөөдөр Монголын 20 жүдоч барилдана
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.