Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОРШИН СУУГЧ: Ж.Ганбаатарын компани 22 цагаас хойш хууль зөрчин барилгын ажлаа явуулснаас осол гарлаа

Огноо
Унших
1 минут 11 секунд

Өнгөрсөн шөнө “Ub residense” барилгын дээрээс кран унасан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, циркийн баруун урд хэсэгт баригдаж буй шинэ барилгын /Энканто/ кран унаж, барилгын чанх хойно байрлах UB Recidense хотхоны дээр унасан юм. Үүнээс шалтгаалж бөгөөд уг барилга тэр чигтээ тоггүй болсон талаар оршин суугчид мэдээлсэн.

Оршин суугчдын зүгээс "УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Камдер” ХХК Автобус-III баазын газрыг 2021 онд 24 тэрбум төгрөгөөр нийслэлээс албан ёсоор худалдан авч Энканто хотхоны ээлжит төслийг хэрэгжүүлж байгаа. Гэвч хууль зөрчин үдшийн 22 цагаас хойш барилгаа барьдаг. Орчин тойрны оршин суугчдын тав тухыг алдагдуулсан энэхүү байдал гурван жил үргэлжилж байгаа бөгөөд тавьсан шаардлагыг огт биелүүлдэггүй. Энэ нөхцөл байдал хүндэрч өнөөдрийн ослыг гарахад хүргэлээ" гэх мэдээллийг Зөв.мн сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ
Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ
 
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, ЭЗБХ-нд шилжүүллээ
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, ЭЗБХ-нд шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.