Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж Нийгмийн эрүүл мэндийн албаныхан лхагва гарагт мэдэгдсэн байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, өнгөрсөн мягмар гаригт Сөүлээс зүүн өмнө зүгт 450 км-ийн зайд орших Пусан хотын эмнэлэгт гадаадын нэгэн иргэн хоолой өвдсөн, арьсны гэмтэл болон сармагчингийн вирусийн шинж тэмдэгтэйгээр ирж үйлчлүүлсэн байна. Улмаар эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд эмнэлгийн ажилтнууд үүнийг сармагчны шинж тэмдэг байж болзошгүй гэжээ.
Мөн Өмнөд Солонгосын иргэн Германаас Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд 16:00 цагийн орчимд ирсэн байна. Ирэхээс нь хоёр хоногийн өмнө шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгджээ. Тухайн хүн Сөүл хотын баруун талд байрлах Инчон хотын Инчон хотын эрүүл мэндийн төвд ирснийхээ дараа хэвтэн эмчлүүлжээ.
Тус хоёр иргэнийг тус тусын эмнэлгүүдэд тусгаарлан эмчилгээ хийж эхэлжээ.