Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдыг бүлэглэн зодсон хүүг олж тогтоон, шалгаж эхэлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

Өчигдөр сошиал орчинд өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож буй бичлэг цацагдсан. Тодруулбал, хоёр хүүхэд бүлэглэж нэгнийгээ зодож, тархи толгой нь өшиглөж буй нь нийтлэгдсэн юм. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, бусдыг зодсон хүүхдүүдийг олж тогтоожээ.

Тодруулбал "Цахим сүлжээнд 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдөр “Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож байгаа” бичлэг байршигдсан. Бичлэгт гарч буй үйл явдлыг тодруулахад 2022 оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тоглоомын талбайд 16 настай, эрэгтэй Б нь бусадтай бүлэглэн 17 настай, эрэгтэй М-г зодсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Дээрхи үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна" гэлээ.

Хохирогч хүүг шүүх эмнэлэгт үзүүлээд байгаа аж.

СУРВАЛЖИЛГА: Салатны навч 10000, сармисны гол 10000, улаан лооль 13-15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
СУРВАЛЖИЛГА: Салатны навч 10000, сармисны гол 10000, улаан лооль 13-15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд