Сүүлийн саруудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өссөнтэй холбоотой хүнсний болон нарийн ногооны үнэ өссөн. Мөн хил гааль хаасантай холбогдуулан нарийн ногооны олдоц муу байгаа гэх мэдээлэл ч бий. Тиймээс нарийн ногооны олдоц үнийг тодруулахаар “Баянзүрх” болон “Амгалан” захыг зорилоо.
“Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь хүнсний болон нарийн ногоотой огт хамааралгүй”
“Амгалан” захын түрээслэгч:
“Монгол ногооны хомсдолд орж, нөөц дуусаж байгаа учраас хүнсний ногооны үнэ бага зэрэг өссөн. Хавар, зун хүнсний ногооны үнэ өсдөг. Намар болохоор буцаад үнэ нь буудаг. Жил бүр ийм байсаар л ирсэн шүү дээ. Тэрнээс өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өслөө гээд дагаад үнэ нь өсөөд байгаа юм биш. Иргэд хүнсний ногоог хамгийн хямд байх ёстой гэж боддог. Гэвч энэ зүйл чинь хамгийн их хөдөлмөр шаардагддаг бүтээгдэхүүн юм шүү дээ”
Нарийн ногооны худалдагч (Нэрээ нууцалсан):
“Нарийн ногооны үнэ нэг хэсэг их өссөн. Гэхдээ одоо тэр үеэ бодвол хамаагүй үнэ нь буурсан. Гэсэн хэдий ч худалдан авалт өсөхгүй байгаа. Хил гаалиар хүнсний бүтээгдэхүүн орж ирж байгаа учир хомсдолд орсон зүйл одоогоор байхгүй байна”
Хүнсний ногооны худалдагч нар нэг шуудай төмсийг 80.000 төгрөгөөр худалдаж аваад талыг нь ялгаад хаяхад хүрдэг байна. Олон худалдаа эрхлэгчдийн гарыг дамжиж эцсийн шатанд энэхүү ногооны тасагт ирдэг тул бид ийм үнэтэй зархаас өөр арга байхгүй гэв.
Зарим худалдагч нар өөрсдөө тарьж зардаг хэдий ч энэ нь дамнан авахаасаа хэд дахин их зардал гардаг гэв.
“Баянзүрх” захын худалдагч( нэрээ нууцалсан)
“Хүмүүсийн худалдан авалт их тааруу байгаа. Ихэвчлэн ширхэгээр мөнгөндөө тааруулж худалдан авалт хийж байна. Үнийн хөөрөгдлөөс болоод тэтгэвэр, цалин хүрэлцэхгүй байна гэх шалтгаанаар хэн хэндээ л хэцүүхэн байна даа. Монгол нарийн ногоо худалдаанд гарсан учраас ямар нэг хомсдолд орсон зүйл байхгүй байна.
2022 Оны 6-р сарын 22-ны байдлаар хүнсний болон нарийн ногооны үнийн дүн