Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Түвшинжаргал: Тарьсан моднуудыг шатсан ойгоос бэлтгэсэн банзаар ХАШААЛСАН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн автортай "Тэрбум мод" тарих хөтөлбөрийг бүх нийтээрээ дэмжин ажиллаж байгаа. Энэ хүрээнд Завхан аймгийн Их-Уул сумын иргэд цөөнгүй мод тарьсан байна. Гэвч тарьсан модоо модон банзан хашаагаар хашаалсан нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалаас тодрууллаа.

-Их-Уул сумынхан тарьсан модоо банзан хашаагаар хашаалсан байсан нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна. Та энэ асуудлыг мэдсэн үү?

-Мэдсэн.

-Мод тарина гэчихээд мод тайрч, хашаа барих нь зөв гэж үү?

-Ургаа модыг унагасан юм биш. Хуулиар ч хориглосон зүйл. Шатсан ойгоос мод бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас баталсан зөвшөөрлийн дагуу байгаль орчны газраас заасан газраас манай аймгийн ААН-үүд мод бэлтгэдэг.

-Гэхдээ ойрын жилүүдэд Завхан аймгийн хэмжээнд томоохон хэмжээний ойн түймэр гараагүй биз дээ?

-2000 онд Тарвагтайн нуруу буюу Идэр сумаас эхлээд Их-Уул сумын урд хэсэг хүртэл бараг 130 гаруй га ой шатсан.

-Гэхдээ бүхэл бүтэн 22 жил энэ ойгоос шатсан мод зөөгөөд дуусаагүй гэж үү?

-Яаж дуусах вэ. Одоо ч зөөж л байна. Манай аймгийн хэмжээнд мод бэлтгэлийн 20 гаруй ААН бий. Эдгээр ААН-үүд Завхан болон бусад аймгуудын модны хэрэгцээг хангадаг.

-"Тэрбум" мод хөтөлбөрийн хүрээнд танай аймаг хэдий хэр талбайд мод тарих төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Улиастай, Идэр, Завхан, Тэсийн голын ай сав дагуу мод тарихаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Улиастай болон Идэр голын ай сав дагуу мод тариад эхэлсэн.

-Мод тарихаас илүүтэй арчилгаа, хамгаалалт хамгийн чухал. Энэ асуудлыг яаж шийдэх вэ. Модоороо л хашаалах уу?

-Тэгж л таарна. Модтой газарт нь модоор нь, модгүй бол төмрөөр хашаална.

Г.Өлзийт: Сайхан охины минь амийг хөнөөсөн хэргийг хаачихлаа. Аргаа бараад УЕП-т гомдол гаргалаа
Г.Өлзийт: Сайхан охины минь амийг хөнөөсөн хэргийг хаачихлаа. Аргаа бараад УЕП-т гомдол гаргалаа
 
“Солонго 1,2” орон сууцны 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ
“Солонго 1,2” орон сууцны 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.