Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Өлзийт: Сайхан охины минь амийг хөнөөсөн хэргийг хаачихлаа. Аргаа бараад УЕП-т гомдол гаргалаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч О -ийн амь насыг хохироосон хэрэг 2021 оны аравдугаар сард гарсан билээ. Тус хэргийн хохирогч, талийгаач охины аав Г.Өлзийт УЕП Б.Жаргалсайхан болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандаж гомдол гаргаж байна. Энэ үеэр тэрбээр “аймгийн Прокуророос гомдлыг хүлээж авахаас татгалзсан. Тиймээс УЕП-т хандаж байна. Би охиныхоо амиа алдсан хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө явж байна. Талийгаач залуугийн үеэл дүү нь миний охиныг галын хаалгаар тэр залууд гаргаж өгсөн гэсэн. Галын хаалга гэдэг нь дотуур байранд байдаг юм билээ. Тэр үед Банзрагч гэдэг хүн байсан гэсэн. Дотуур байр хариуцсан хүн нь тэр талийгаач залуутай ураг төрлийн холбоотой. Хэрэг долоон сар сунжирч байна. аргаа бараад УЕП-т хандаж байна. Тэр 23 настай, талийгаач залуутай миний охин үерхэж байгаагүй. Нэг удаа л манайд орж ирсэн. Үерхдэг байсан гэх зүйл надад лав мэдэгдээгүй” гэлээ.

Монгол болон Энэтхэгийн түүх, соёлын хосгүй үнэт өв, Бурхан багшийн шүтээнүүдийг дэлгэн үзүүлж байна
Монгол болон Энэтхэгийн түүх, соёлын хосгүй үнэт өв, Бурхан багшийн шүтээнүүдийг дэлгэн үзүүлж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.