Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц ажлаа өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц ажлаа өгчээ. Тэрбээр тус хороог зургаан жил удирдаж, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Энэ тухайгаа "Энэ сарын 1-нээс өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Нэг мэдсэн 6 жил салбараа тэргүүлж ажиллажээ. Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан байна.

Тоймтойгоос нь нэрлэвэл,

Бэлтгэлийн төв статустай байгууллага хүлээн аваад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгоод 2 жилийн өмнө Ерөнхий сайдын дэргэдэх Засгийн газрын тохируулагч агентлаг болголоо. Хуулийн нэмэлт өөрчлөлтөө батлуулсан байна. Шигшээ багийн тамирчин дасгалжуулагчдынхаа тоог бараг 2 дахин нэмэгдүүлж төрлийг тогтмол нэмэгдүүлэв. Цалинг нь бараг 3 дахин нэмэгдүүлсэн байна.

Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийг байгуулж сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглов.

Шигшээ багийн бэлтгэлийн төвийг байгуулж алдагдсан байсан Техник спортын төвийг улсын мэдэлд эргүүлэн авав.

Токиогийн олимп, паралимпод хамгийн олон эрх авч тамирчдаа амжилттай оролцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар "Илүүдэл жингүй эртэч Монгол" аяныг зохион байгуулж давхардсан тоогоор 1800000 хүнийг өглөө эртлэн босгож дасгал хөдөлгөөнд хамрууллаа.

Холын оронд мөрөөдлийнхөө төлөө олон жил зүтгэж байгаа хүүдээ цаг зав гаргах, дэмжих мөн дуртай мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцах зорилгоор хааны алба халаатай эзний аалба ээлжтэй гэгчээр ажлаа өгөхөөр боллоо.

Авч чадсан бол өгч чаддаг байх хэрэгтэй гэж Баяр даргын хэлсэн үг санаанд орж байна" гэжээ.

Н.Түвшинбаярын шүүх хурал нээлттэй үргэлжилж байна
Н.Түвшинбаярын шүүх хурал нээлттэй үргэлжилж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.