Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Жастын Ш.Батхүүгийн хэрэг шиг прокурор, шүүгч хоорондоо хэрэг шидэж, ял завшдаг СИСТЕМИЙН гажуудал үгүй боллоо

Ангилал
Улс төр Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 48 секунд

УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл уг хуулийн төсөл батлагдлаа.

Энэ талаар УИХ-ын Б.Энхбаяр “Хуулийн төсөл батлагдсанаар маш олон давуу талыг нийгэмд авчирна. Эрүүгийн процессийн хууль эрүүл шударга байж нийгэмд шударга үнэнийг тогтоох ёстой. Шүүхээс хоёр төрлийн шийдвэр гардаг. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдол яллана. Нотлогдохгүй бол цагаатгах шийдвэр гаргадаг. Харамсалтай нь, манай улсад өөр хууль үйлчилдэг. Энэ нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах гэдэг шийдвэр. Энэ шийдвэрийн харгайгаар маш олон хэргийг мөрдөн байцаалтад буцаах замаар хэргийг замхруулдаг, алаг болгодог. Хуулийнхан авлигаждаг, хонгил үүсгэсэн байна гэж хууль санаачлагч гишүүд биз үзсэн. Тиймээс тухайн хэргийг өөрөөр нь хүлээлгэдэг биш, эрүүдэн шүүж хүлээлгэдэг бус, удаан хугацаагаар хэргийг мөрдөн байцаалтад байлгаж барьцаалдаг, шантааж хийж, авлигаждаг байдал байх ёсгүй гэж үзсэн. Энэ утгаараа тухайн хэрэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцдаг болно. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг бол нотлох баримтыг хангалттай цуглуулсан эсэх, тухайн яллагдагч, сэжигтэнд эрхийг нь танилцуулсан эсэх, өмгөөлөгчийнх нь хамт мэдүүлэг авсан эсэх, хууль бусаар эрүүдэн шүүж байгаад гарын үсэг зуруулсан байна уу, үгүй юү гэдгийг тусгайлан шалгадаг үе шат. Энэ үе шат хууль зөрчигдсөн байвал хэргийг мөрдөн байцаалтад буцаана. Харин нотлох баримт бүрэн цугларч, хууль ёсны эрх зөрчигдөөгүй байна гэж үзсэн хэргүүдийг шүүх рүү шилжүүлж, гэм бурууг тогтоох шүүх хурал болно. Өөрөөр хэлбэл, нотло, нотлож чадахгүй бол цагаатга гэсэн зарчим Монгол Улсын эрх зүйн системд нутагшихаар боллоо.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хэргийг шүүхээс буцаахаар хэлмэгдүүлэлт нэмэгддэг. Дээр нь ял завших асуудал гардаг. Хуулийнхан өөрсдөө хийдэг байхыг ч үгүйсгэхгүй. Уг нь хуулийн төсөлд 30 хүртэлх хоногоор хойшлуулах санал байсан. Засгийн газраас 60 хүртэлх хоног гэдэг санал гаргасан. Энэ утгаараа хугацаан дээр өөрчлөлт оруулсан.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Та бүрэн Жастын Ш.Батхүүд холбогдох хэргийг санаж байгаа байх. Бараг 10 гаруй жилийн өмнө үйлдэгдсэн хэрэг. Шүүхээс хэдэн удаа буцсан бэ. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч, прокурор, шүүгч гэсэн гурван хүн дундаа хэргийг шидэж тоглодог. Энэ тогтолцоо үгүй болно. Энэ утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол маш чухал юм. Хууль батлагдсанаар прокуророос мэргэжлийн өндөр ур чадварыг шаардана. Хэрвээ дутуу боосон хэргийг шүүхэд шилжүүлэх юм бол хариуцлага хүлээлгэнэ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: “Шүүх бол хамгийн их чирэгдэлтэй, хүнд сурталтай байгууллага болсон. Ялангуяа энгийн иргэдэд хамгийн их чирэгдэл учруулдаг. Дэлхий нийтэд шүүх байгууллага яг ийм зарчмаар ажилладаг. Гэтэл манай улсын хуулийн тогтолцоогоор шүүхийн байгууллага нь тухайн гэмт хэргийг заавал нотолж ир гэж байгаа юм шиг прокурорт буцаадаг. Ийм байж болохгүй ээ. Угтаа бол дэлхийн нийтэд шүүхээс тухайн гэмт хэргийг хүлээж аваад гэм буруутай бол ялыг нь өгдөг. Гэм буруугүй бол хэргийг хэрэгсэхгүй болгодог.

Манай улсын хууль яг ийм байдлаар ажиллана. Гэхдээ хуулийн байгууллага маш сайн ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, тухайн шалгасан хэрэг дээрэ маш сайн ажиллаж, нотлох баримтаа цуглуулж байж шүүхэд шилжүүлэх ёстой. Тэгэхгүй бол нотлох баримт хангалтгүй, хэрэг бүрэн нотлогдохгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ утгаараа прокурор хариуцлагатай ажиллах ёстой болж байгаа юм. Дутуу шалгасан хэргээ шүүх рүү шилжүүлбэл тухайн прокурор өөрөө хариуцлага хүлээнэ шүү" гэлээ.

О.Батбаяр: Сармагчны цэцэг өвчний цэврүүн дотор вирус байгаа учир цэврүүнд хүрсэн хүмүүс халдвар авна
О.Батбаяр: Сармагчны цэцэг өвчний цэврүүн дотор вирус байгаа учир цэврүүнд хүрсэн хүмүүс халдвар авна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.