Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Сармагчны цэцэг өвчний цэврүүн дотор вирус байгаа учир цэврүүнд хүрсэн хүмүүс халдвар авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Сармагчны цэцэг өвчин дэлхийн бүх тивийн 30 гаруй улсад бүртгэгдсэн учраас манай улс руу зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй. Тийм учраас эрсдэлийн үнэлгээнд суурилан төлөвлөгөө боловсруулж, зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэхээр ажиллаж байна. Мөн хил дээрх хяналтын байгууллагууд энэ тал дээр хяналт тавьж байна. Сармагчны цэцэг өвчин зөвхөн Африкийн улсаас гадна АНУ, Австрали, Канад, Их Британи, Норвеги зэрэг европын олон оронд бүртгэгдсэн.

Халдварын шархны цэврүүнд вирус байгаа учраас гар, бие нь хүрсэн хүмүүс өвчлөх эрсдэлтэй. Шинж тэмдгийн хувьд эхний 2-3 хоногт халуурч, дараагаар нь хүзүү, суганы булчирхай цочирч байгаа. Мөн хүний нүүр ам, гар хөл дээр цэврүүт тууралт гардаг.

Бидний зүгээс ДЭМБ-тай өдөр тутам мэдээлэл солилцож, тус байгууллагаас гаргасан удирдамжийн дагуу дотоодын удирдамжийг боловсруулж байна. Шархны цэврүүн дотор вирус бий учраас тэр цэврүүнд гараараа, биеэрээ хүрсэн хүмүүс халдвар авах боломжтой” гэв.

Т.Болормаа: ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар ажиллаж байна
Т.Болормаа: ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар ажиллаж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.