Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндсэн хуулиас эрхээ нэхсэн иргэн Б.Батдэлгэр Цэцийн ажилтантай цэц булаалдав

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 45 секунд

Үндсэн хуулийн Цэцийн гадна иргэн Б.Батдэлгэр цуглаан зохион байгуулж байна. Тэрбээр “Монгол Улсын хөгжил цэцэглэлт чөдөр тушаа болдог хүмүүс нь эрх мэдэлтнүүдийн гэм зэмийг хамгаалж, өмгөөлдөг шүүгч нар болоод байна. Шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хуулиийн 101.5 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Цэцэд хандаж байсан. Гэвч Цэцийн гишүүн н.Нанзаддорж хууль бусаар татгалзсан. Өөрөөр хэлбэл, Цэц өөрсдөө 2021 оны дүгнэлтээ хүчингүй болгосон хэрнээ энэ дүгнэлтийг хүчинтэй мэтээр надад хариу тайлбар ирүүлсэн. Үндсэн хуулийн Цэцэд Маргаан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дээр аль ч гүүх авч хэрэглэхгүй байгаа маргааныг Үндсэн хуулийн Цэц хэргийн харъяалал тогтоон шүүхэд шилжүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу “Бүрэн цутгамал”компанийн аль ч шүүх авч хэлэлцэхгү байгаа асуудлаар Цэцэд хандсан. Гэтэл түрүүн хэлснээр Цэц авч хэлэлцээгүй. Монгол Улсын иргэд бид шударга шүүхээр хэргээ шийдүүлэх эрхтэй” гэж үзэл бодлоо илэрхийсэн юм. Яг энэ үеэр Цэцийн Захиргаа удирдлагын дарга гэх хүн гарч ирж, түүнд зарим шаардлага тавьсан. Тодруулбал, түүний үгээ хэлж байсан газраас холдохыг хүссэн.

-Үндсэн хуулийн Цэц Захиргаа удирдлагын дарга: Таны гаргасан хүсэлтийн дагуу хэргийг тань Захиргааны хэргийг шүүхэд шилжүүлсэн байна лээ. Гэтэл яагаад одоо ингэж байгаа юм бэ.

-Иргэн Б.Батдэлгэр: Би жагсаал цуглаан зохион байгуулах журмын дагуу л эрхээ эдлэж байна.

- Үндсэн хуулийн Цэц Захиргаа удирдлагын дарга: Таны тавьсан асуудлыг бид шийдвэрлэж, шүүхийн харъяаллыг тогтоож шилжүүлсэн. Гэтэл та шүүхэд шилжүүлээгүй юм шиг ярьж байна. Та үнэн бодит мэдээлэл түгээх ёстой.

-Иргэн Б.Батдэлгэр: Миний хэргийг авч хэлэлцэхгүй байна. Би танайд 2022 оны нэгдүгээр сард гомдол гаргасан. Гэтэл танайх Дээд шүүх рүү шилжүүлсэн. Дээд шүүхээс 2022 оны гуравдугаар сард Захиргааны хэргийн маргаан биш гээд буцаагдсан. Тиймээс гуравдугаар сарын 14-нд танайд дахиад гомдол гаргасан. Хэргийн харъяалал тогтоогоод өгөөч ээ. Шүүхүүд дундаа шидээд байна гэсэн. Би хуулийн дагуу л гомдол гаргахад танай Нанзаддорж гишүүн “Дээд шүүхээс хариу өгсөн байна” гэдэг хариулт өгсөн. Би хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээнэ. Таны нэрийг хэн гэлээ.

-Үндсэн хуулийн Цэц Захиргаа удирдлагын дарга: Миний нэр яах вэ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэж байна.

-Иргэн Б.Батдэлгэр: Би хоёр асуудлаар энд ирсэн. Эхнийх нь хэргийн харъяалал тогтоох. Энэ асуудлаар танайд хоёр удаа хандсан. Асуудлыг шийдэж өгөөгүй. Би одоо яах вэ. Яагаад процессийн тухай хуулийн 14.1-ийг танайх хэрэгжүүлэхгүй байна вэ. Мөн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар танайд хандсан. Тэгэхэд миний гомдлыг хүлээж аваагүй. Шалтгаан нь 2021 оны гуравдугаар дүгнэлт хүчин төгөлдөр байсан учир. Би тэгэхэд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл танайх өнгөрсөн жил энэ дүгнэлтээ хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан саналаа татсан учир хүчингүй болгосон шүү дээ. Тиймээс би танайд дахиад хүсэлтээ өгсөн. Ингэхдээ 16.12 буюу иргэн төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах эрхийг зөрчиж байна гэдгээр өгсөн. Үүний дараа тэгш байдал алдагдаж байна гэдгээр дахиад хүсэлт өгсөн. Тэгсэн чинь танай Туулхүү гишүүн “Өмнө нь таньд хариу өгсөн юм байна. Гэхдээ 2021 оны гуравдугаар дүгнэлтээр энэ маргааныг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн” гэж хэлсэн

-Үндсэн хуулийн Цэц Захиргаа удирдлагын дарга: Та андуураад байна. Туулхүү гишүүний дүгнэлтэд ингэж хэлсэн байна шүү.

-Иргэн Б.Батдэлгэр: Биш ээ, энэ чинь Дээд шүүхийн харъяалал тогтоох шийдвэр.

Ц.Элбэгдорж: Залуу үедээ зайгаа тавьж өг, яв гэж хэлсэн. Одоо араас битгий ирээч ээ гээд дуудаад бай
Ц.Элбэгдорж: Залуу үедээ зайгаа тавьж өг, яв гэж хэлсэн. Одоо араас битгий ирээч ээ гээд дуудаад бай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.